Фронтиер Лэнд Групп ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл

Рустамходжаев Сайдаброр /Гүйцэтгэх Захирал/

      Рустамходжаев Саидаброр нь Олон улсын зөвлөх, хөрөнгө оруулалтын фирмүүд болон хувийн гэр бүлийн бизнест ажиллаж байсан туршлагатай санхүү, бизнесийн мэргэжилтэн. Компанийн тогтвортой өсөлтийг хангах шинэ төсөл, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд үр дүнтэй удирдлагын арга барилтай. Одоо байгаа санхүүгийн болон бизнесийн үйл ажиллагааг оновчтой болгох, ашиггүй чиг үүргийг өөрчлөх, бизнесийн стратегийн шинэ арга зүйг боловсруулан ажиллаж байгаа. Тэрээр  2014-2017 онуудад Дорно дахины судлалын Ташкентын  Их Сургуулийн  Олон улсын харилцаа, 2011-2014 онуудад Эдийн засаг, Санхүүгийн чиглэлээр Ташкентийн эдийн засгийн коллежийг тус тус дүүрэгсэн. Англи, Орос, Узбек хэлтэй. Узбекистан улсын Ташкент хотод  2021 оны 3-р сараас 2021 оны 10-р сарын хооронд  Alsher ESG Partners ХХК Захирал, Узбекистан дахь гадаадын хөрөнгө оруулагчдад туслах тогтвортой байдлын зөвлөх үйлчилгээ, бизнесээс бизнест (B2B) платформыг хөгжүүлэхэд чиглэсэн гарааны фирмийн удирдлагын багийн гишүүн. Тус пүүс нь Евразийн бусад орнуудад, тэр дундаа Монголд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Мөн Узбекистан улсын Ташкент хотод 2020 оны 1-р сараас 2021 оны 10-р сарын хооронд Альфин Дижитал ХХК Захирал, Узбекистан болон Евразийн бүс нутагт (Монгол социалист 30 улс) дата аналитик шийдэл боловсруулж буй технологийн гарааны компанийн удирдлагын багийн гишүүн. Узбекистан улсын Ташкент хотод 2019-2021 оны 10-р сарын  хооронд Силк Капитал ХХК-нд Ахлах шинжээч, Узбекистаны шилдэг хөрөнгө оруулалтын банк болох санхүү, дэд бүтэц, эх үүсвэр зэрэг янз бүрийн салбарын төслүүдийг хэрэгжүүлдэг олон улсын болон бүс нутгийн харилцагчдад зөвлөгөө өгсөн туршлагатай. 2017 оноос Монгол улсад Тоза Велнесс ХХК Хувьцаа Эзэмшигч, Захирал, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй олон нийтэд гаргасан хувьцаа болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад чиглэсэн хөрөнгө оруулалтын компанийг удирдах, Бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлэхэд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, түншүүдтэйгээ хамтран Фронтиер Лэнд Групп ХК-ийн бизнесийн шинэ стратеги боловсруулан ажиллаж байна.

 

Энхмөнхийн Тэмүүлин /Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга/

      Энхмөнхийн Тэмүүлин нь Лондон хотын Америкийн Олон Улсын  Их Сургуулийг  Санхүүгийн удирдлага,  магистр,  Лондон хотын Уэльсийн Их Сургуулийг  Бизнес менежмент, бакалавр, Киевийн Олон Улсын харилцааны Их Сургуулийг  Олон Улсын эрх зүйч, бакалавр зэрэгтэй. Азийн Хөгжлийн Банк, Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн зөвлөхөөр ажилладаг.

 

             Ичинхорлоогийн Сэр-Од

   Ичинхорлоогийн Сэр-Од нь МУИС-ын Хууль Зүйн Дээд сургууль, 2006 онд Техас мужийн Даллас хотод Америкийн болон Олон улсын Хуулийн Академи , “Орхон” ГХДС ийн харьяа, нарийн бичгийн дарга, референт бэлтгэх коллеж, 2004 онд ЖАЙКА Японы Токио хотод Худалдаа аж үйлдвэрийн танхимын менежмент сургалт, 1998-1999 онуудад  Флорида мужийн Орландо хоход Аялал жуулчлалын менежментийн хөтөлбөрөөр суралцаж байсан. 2014 оноос өнөөг хүртэл B2B Mongolia (Таны Бизнесийн Гүүр) компани болон Монголын Бизнес  Мэдээллийн бааз ТББ үүсгэн байгуулагч, Захирал, 2008-2014 онд Монголын бизнесийн зөвлөл дэд захирал, 2007-2008 онд MSC Спирт Бал Бурам Экспорт менежер, 2005-2007 онд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Гадаад харилцаа, төслийн хөгжлийн газрын дарга, 2002-2004 онд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим мэргэжилтэн, 1999-2001 онд УИХ-ын тамгийн газар Гадаад Харилцааны газрын (Парламент хоорондын хамтын ажиллагааны газар) зохион байгуулагч, 2002-2007 онд ТХБЗ-Монгол: Тогтвортой хөгжлийн Дэлхийн Бизнес Зөвлөлийн бүс нутгийн түнш –Зохион байгуулагч, 2006-2007 онд Их Хүрээ, JCI Монгол-Дэд Ерөнхийлөгч, 2004-2006 онд Жайка Төгсөгчдийн Холбоо-Зөвлөлийн гишүүн, 2012-2014 онд USAID-ийн ханган нийлүүлэгчдийн чанар хөгжлийн төв ТББ-ын ТУЗ-ийн Дарга, 2014 оноос Монноос компанийн ТУЗ-ын гишүүн, 2015 оноос АНУ-ын Даллас хот дахь Америкийн болон Олон улсын хуулийн академийн Монгол улс дахь зохицуулагч, 2015-2019 онд  PMI Mongolia (Project Management Institue)-ийн ТУЗ-ын гишүүн, 2019 оноос Ард Даатгал ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан туршлагатай.

        

Дашзэгвийн Машбат

     Дашзэгвийн Машбат нь Монгол Улсын Их Сургуулийн  Мэдээлэл зүй, програмчлал, бакалавр зэрэгтэй. РДМ ХХК, Гүйцэтгэх Захирал

 

Ховдашханын Мухаметгалим

   Ховдашханын Мухаметгалим нь 2008 онд  Орхон Их Сургуулийг  Аялал жуулчлал менежментээр төгссөн.  2009 онд  Гадаадын Хөрөнгө Оруулалттай Сайенс ХХК-д менежер, 2017 оноос  Элит Алтай ХК-д барилга угсралтын компанид Захирал.  

 

       Болдбаатарын Шихихутаг                                                                           

   Болдбаатарын Шихихутаг нь Удирдлагын Академийг  Төрийн удирдлагын менежер, Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургуулийг  Эрх зүйч, бакалавр зэрэгтэй. 2019 оноос одоог хүртэл “Монголын Хуульчдын  Холбоо”-ны гишүүн, “Монголын өмгөөлөгчдийн холбоо”-ны гишүүн, хуульч, өмгөөлөгч, 2016-2018 онд “Монголын Хуульчдын Холбоо”-нд  мэргэжилтэн.

 

      Тохтасыновын Толен

     Одоо эрхэлж буй ажил: “Баруун Гео” ХХК-д Захирал
Тэрбээр 1982-1986 онд Алма-Атагийн Архитектур, барилгын инженерийн дээд сургуульд барилгын материалын инженер технологч мэргэжилтэй. 

 

     Сүхбаатарын Батбилэг

   Сүхбаатарын Батбилэг нь 2002-2012 онуудад бизнес, хуулийн зөвлөх фирм болох “Зата” ХХК-ийн Гүйцэтгэх захирал/Удирдах түншийн албыг хашиж байсан. “Зата” ХХК-д ажиллахаасаа өмнө тэрээр Линч Махони хуулийн  фирмийн төслийн зохицуулагч, НҮБ-ын Хүн амын санд төслийн зохицуулагч, Монгол Улсын Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яаманд мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Батбилэг нь Монгол  Улсын   Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг хүн ам зүйч, статикчийн мэргэжлээр төгссөн бөгөөд Египет улсын Каир хотын Хүн амын сургалт, судалгааны төвд хүн ам, тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг  хамгаалсан. Мөн Их Засаг Их Сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Батбилэг нь хүн амын мэдээлэл, стратегийн харилцааны чиглэлээр Тайланд, Филиппин улсуудад мэргэжил дээшлүүлж байсан. Тэрчлэн Компанийн  засаглал болон хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн үйл ажиллагааны холбогдох сургалтуудад хамрагдсан.

 

     Дугарсүрэнгийн Батсайхан 

     Дугарсүрэнгийн Батсайхан нь 2015 оны 4-р сарын 30-ны өдрийн Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлаар компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон. Тэрээр 2009 оноос хойш одоог хүртэл тус компанийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна.  Д.Батсайхан нь нягтлан бодох бүртгэл, санхүү, аудит, татварын чиглэлээр 10 гаруй жилийн арвин туршлагатай.  2014 онд Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан бодогч цолыг хүртсэн..