Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурал 2022 оны 04-р сарын 30-ны өдөр

Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурал 2022 оны 04-р сарын 30-ны өдөр 12:00 цагт УБ, СД, Бага тойруу, Пума Империал зочид буудлын хурлын бага танхимд хуралдах болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлууд:

           

  •  Компанийн 2021 оны  үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх  ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж   батлах
  •  Компанийн 2022 оны бизнес төлөвлөгөө батлах
  •  ТУЗ-ийн гишүүдийг  сонгох
  •  ТУЗ-ийн 2022 оны төсөв батлах
  •  Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах 
  •  Ногдол ашиг хуваарилахгүй  тухай ТУЗ-ийн шийдвэрийг  танилцуулах
  •  Компани, үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан Туул Сонгино Усны Нөөц Цогцолбор төслийг хэрэгжүүлэх /Морьт Импекс ХХК-тай хийсэн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг батлах
  •  Хөрөнгө оруулалтын гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг батлах
  •  Сонирхолын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл батлах
  •  Бусад       

 

Хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөр тогтоосон болно.

Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичиг, саналын хуудастай өөрийн харилцдаг брокер дилерийн компани дээр болон Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж-6А, Сити Плаза, 202 тоот хаягт байх “Фронтиер Лэнд Групп” ХК-ийн байранд ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ирж танилцах болон доорх утас, хаягаар мэдээлэл авах боломжтой.

Хурал зохион байгуулах комиссын утас: 70139949, 70139950

Цахим шуудангийн хаяг:     info@flg.mn   /Комиссын дарга Р.Сайдаброр/