“Фронтиер Лэнд Групп” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

“Фронтиер Лэнд Групп” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

“Фронтиер Лэнд Групп” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4-р сарын 26-ны Баасан гарагт 15:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Пума Империал зочид буудлын хурлын их танхимд хуралдах болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Өөрийн биеэр оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид цахимаар оролцох боломжтой. Цахимаар оролцох тохиолдолд зохион байгуулах комисс руу имэйл илгээн бүртгүүлнэ үү. 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлууд:

1.1 Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг батлах
1.2 Компанийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах
1.3 Ногдол ашиг тараахгүйгээр шийдвэрлэсэн тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах
1.4 Компани, үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан Туул Сонгино Усны Нөөц Цогцолбор төслийг хэрэгжүүлэх гэрээг хэлэлцэх, сунгах
1.5 Бусад

Хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 4 дугаар сарын 1-ний өдрөөр тогтоосон болно. 

Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичиг, саналын хуудастай өөрийн харилцдаг брокер дилерийн компани дээр болон Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж-6А, Сити Плаза, 202 тоот хаягт байх “Фронтиер Лэнд Групп” ХК-ийн байранд ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ирж танилцах болон доорх утас, хаягаар мэдээлэл авах боломжтой. 

Хурал зохион байгуулах комиссын утас: 70139949, 99105646
Цахим шуудангийн хаяг: info@flg.mn
/Хурал зохион байгуулах комиссын дарга Р. Сайдаброр

/ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 03-р сарын 12-ний өдрийн : тогтоолын Хавсралт 1/