Фронтиер Лэнд Групп ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2021 оны  үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх  ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах
  2. Компанийн 2022 оны бизнес төлөвлөгөө батлах
  3. ТУЗ-ийн гишүүдийг  сонгох
  4. ТУЗ-ийн 2022 оны төсөв батлах
  5. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах 
  6. Ногдол ашиг хуваарилахгүй  тухай ТУЗ-ийн шийдвэрийг  танилцуулах
  7. Компани, үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан Туул Сонгино Усны Нөөц Цогцолбор төслийг хэрэгжүүлэх /Морьт Импекс ХХК-тай хийсэн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг батлах
  8. Хөрөнгө оруулалтын гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг батлах
  9. Сонирхолын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл батлах
  10. Бусад       

            Хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөр тогтоосон болно.

Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичиг, саналын хуудастай өөрийн харилцдаг брокер дилерийн компани дээр болон Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж-6А, Сити Плаза, 202 тоот хаягт байх “Фронтиер Лэнд Групп” ХК-ийн байранд ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ирж танилцах болон доорх утас, хаягаар мэдээлэл авах боломжтой.

Хурал зохион байгуулах комиссын утас: 70139949, 70139950

Цахим шуудангийн хаяг:     info@flg.mn   /Комиссын дарга Р.Сайдаброр/